Бидэнд захиа ирлээ
2008-10-24 12:15
Бидэнд Замын-Үүдээс мессеж ирсэн юм. Тэр залуу шүлэг бичих сонирхолтой, Булган хангай нутгийн унаган хүүхэд хэдий ч Дорнын говь нутагт суурьшин ажиллаж байгаа гэнэ. Түүнийг Зоригтбаатарын Булганбаяр гэдэг, Замын-Үүдийн Дохиолол холбооны ангид Монтёроор ажилладаг ажээ. Сэтгэл зүрхнийх нь гүнээс урсан гарсан тэр үгс үнэхээр агуу авьяасынх гэлтэй. Яруу найраг оролдож, нутагт минь суурьшиж буй залуусаа дэмжих үүднээс бид түүний бичсэн шүлгүүдийг цувралаар хүргэж байна. Түүний "Санах сэтгэл" хэмээх шүлэг нь лав надад таалагдсан, танд ч таалагдана гэдэгт итгэлтэй байна.




