\
Сайншанд хотын түүх
1931 оны 5-р сарын 26-нд аймгийн анхдугаар их хурлыг 23 сумаас сонгогдсон 40 төлөөлөгчтэйгээр “Сайн-Ус” гэдэг газар хуралдуулж, аймаг төвлөрөх газрыг “Далай Сайншанд” хэмээн тогтсон байна. Үүнээс өмнө аймгийн төвийг Олдох, Олон шанд, Хадан хошуу, Сайн ус хэмээх газруудад төвлөрч байсан юм.


Монголын төр олон нийтийн байгууллагуудаас:
XIX зууны үеийн Монголын их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны нууц тарнийн их мастер, говийн ноён хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа 1803 онд Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум/-ны нутагт үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж олонд хүндлэгдэн улмаар говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.Д. Равжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд, мөн музейд хадгалагдаж байгаа уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдах бийТэрээр 1820-иод оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан, 1840-өөд онд Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Ловон чимбын агуйн хийд зэргийг байгуулжээ. Д.Равжаа Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц газрууд болжээ.

Дорноговь аймгийн төв Сайншанд сум Улаанбаатар хотоос 463 км зайд оршдог. 234,6 мянган га нутаг дэвсгэртэй. 20 гаруй мянган хүн амтай. Засаг захиргааны анхан шатны нэгж 5 багтай, үүнээс Зүүнбаян баг тосгоны статустай ажилладаг.
.jpg)
.gif)

Сакура үзэх гэж хүмүүс говийг зорьдог.
Сайншанд хотын DSB телевиз ТВ чаттай боллоо
| Mobicom 531083 |
| Skytel 155051 |
| Unitel 142222 |